Таныг хормын төдийд 130 орны хэлтэй болгох "Хэлмэрч"-тэй танилц

212

“Хэлтэй бол хөлтэй” гэдэг үг одоо “Хэлмэрчтэй бол хөлтэй” боллоо. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Гүрэн ньюс” компани “Хэлмэрч” орчуулгын төхөөрөмжийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр албан болон амин хувийн ажлаар ирэх гадаадын зочид төлөөлөгч, найз нөхөдтэйгээ уулзахад, эсвэл та гадаад орныг зориход заавал орчуулагч дагуулах шаардлагагүй боллоо. Хэл сураагүй гэж өөрийгөө голох ч хэрэггүй. Хэлмэрч таны цаг зав, санхүүг хэмнэж, асуудлыг шийдэх болно.

Хиймэл оюун ухаан дээр суурилсан орчин үеийн технологи болох энэхүү төхөөрөмж нь интернэтийн орчинд 130 улсын хэл дээр зураг, текст, аудио орчуулга хийх, харилцан яриаг синхрон орчуулга хийх боломжтой.

Бүтээгдэхүүний давуу тал:

• Wi-Fi, 4G сүлжээнд холбогдоно

• Харилцан яриа орчуулах

• 130 улсын хэлийг интернэтийн сүлжээнд орчуулах

• 10 улсын хэлийг интернэт хамаарахгүй орчуулах

• 50 улсын хэлээр фото зургаар орчуулах

• Толь бичигтэй

• Англи үгийн дуудлагыг Америк болон Их Британи дуудлагаар сонсох боломжтой

• Үгийн ойролцоо болон эсрэг утгыг харах боломжтой

• Түгээмэл үгийн сантай бөгөөд үг цээжлэх, дуудлагаа засах боломжтой

• Сүүлд орчуулсан орчуулга хадаглагдана

• Усны хамгаалалттай

• SIM card, SD card оролттой

• SIM card-аар дамжуулан дата цацах боломжтой.

Ингээд та “ХЭЛМЭРЧ” аудио, ярианы синхрон орчуулгын төхөөрөмжтэй байхад дэлхийн өнцөг булан бүрт ямар ч улс, үндэстний хүнтэй харилцаа тогтоох, өөрийгөө илэрхийлэхэд асуудал үгүй боллоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn