“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сулласныг прокурор эсэргүүцэж ГОМДОЛ гаргажээ

262

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар сулласан байна. Тодруулбал, түүний цагдан хоригдох хугацаа дууссан тул прокурорын зүгээс үргэлжлүүлж, цагдан хорих санал гаргасныг шүүх хүлээж авалгүй сулласан байна. Ингэхдээ түүнд хилийн хориг тогтоож шийдвэрлэсэн байна.
Харин Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргажээ. Гомдлыг өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4, 22.10 дугаар зүйл ангиар шалгаж буй билээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn