Хөвсгөл аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ

236
 
Гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  Дээд модот булангийн-Үзүүр гэх газарт энэ бямба гарагт 16 настай хүүхэд адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад, сураггүй болсон гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар өчигдөр орой иржээ.

   Дуудлагын дагуу  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Улмаар өнөөдөр  05:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн Ардагийн-Ам гэдэг газраас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn