''Ирнэ'' гэсэн Ч.Сайханбилэг иргэншилээ солиулчихаж

332

Нэгэнтээ Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Ч.Сайханбилэг АНУ-ын иргэншилтэй болсон гэх мэдээлэл цацагдав. Телевизийн хөтлөгчөөс Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд хүртэл мөн ч дээшээ цойлсон тэрбээр 2018 оны 4 дүгээр сарын 4-нд “Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар танаа” хэмээн хаяглаж алсын Америкаас захидал илгээж байв.
 
Тэрхүү захидлын утга нь “АНУ-д амьдарч байгаа төрсөн дүү нь хорт хавдраар өвчилж хүнд хагалгаа, эмчилгээ хийгэх шаардлагатай болсон учраас заасан хугацаанд очиж амжихгүй гэдгээ өмнө нь албан бичгээр мэдэгдсэн. Харин олон нийтийн сүлжээгээр оргон зайсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай гэж мэдээлж байгаа нь худлаа учраас захидал бичиж байна.
 
“...Хямралын үед эдийн засгаа дампуурлаас сэргийлэх  гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга...
 
Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно...” гэсэн байсан.
 
Гэтэл өнөөдөр тэрбээр АНУ-ын иргэншилтэй болчихсон байх жишээтэй. Тиймээс “Монголын улстөрчдийн үнэн нүүр царай энэ” гээд хэлчихэд нэг их хэтийдсэн болохгүй ч биз.
 ErenNews.mn
Ж.Ууган
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn