ХӨВСГӨЛ: Цагаан-Үүрт цас орж 41 см цасан бүрхүүл тогтжээ
Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд цас орж цасны зузаан 22 см-ээр нэмэгдэн 41см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Үүрийн голуудын хөндийгөөр 22-27 градус хүйтэн, бусад нутгаар 9-20 градус хүйтэн хонолоо. Хоногийн хамгийн дулаан нь Рашаант суманд 8,5 градус дулаан, хамгийн хүйтэн нь Цэцэрлэгт 26,3 градус хүйтэн хоносон байна.
Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, маргааш секундэд 6-11 метр, зарим нутгаар үе үе 13-15 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурч, шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байх төлөвтэй байгаа ажээ.