ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахыг шаардав

351


Хөвсгөл аймгийн 2019 оны ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдаанаар "Могойн гол" компанийн нүүрсийг экспортод гаргахыг түр хориглосон байдаг.


Тодруулбал, хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэснээр Мөрөн Булган чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрэн байгууламж зэрэгт суулт өгсөн, Дэлгэрмөрөн голын төмөр бетонон гүүрний хотойлт хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тулгуурууд дээр ан цав гарсан, уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлож байсан сөрөг байдлууд бий болсон байна. Байнгын хүнд даацын машинаар тээвэрлэлт хийвэл Хилэнтийн гүүр эрсдэлд орох аюултай нөхцөл үүссэн, эвдрэл гарах болсон зэргээс шалтгаалан дээрх зөрчлөө арилгах хүртэл нүүрс экспортод гаргахыг хориглосон ажээ. 

Гэвч дээрх асуудлууд шийдэгдээгүй байхад дахин нүүрс тээвэрлэж байгаа учраас Хөвсгөл аймгийн МАН-ын ИТХ дахь бүлгээс аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт асуулга  тавьж, шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад "Могойн гол" ХК-ийн экспортын зориулалтаар нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг тээвэрлэлт, технологийн горимын зөрчил арилтал нэн даруй зогсоох, Могойн голын уурхайгаас Мөрөн хүртэлх шороон зам, Мөрөнгөөс Эрдэнэт хүртэлх хатуу хучилттай авто замын эвдрэл гэмтэл, Хилэнтийн гүүрний даац, аюулгүй байдалд хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, учирсан хохиролд үнэлгээ хийлгэхийг онцолсон байна.
Мөн "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагаа, үүсэж байгаа нөхцөл байдлын талаар авч хэлэлцэх аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 17-ны дотор зарлан хуралдуулан шийдвэр гаргаж, олон нийтэд үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх зэргийг тусгасан  байна.
Хилэнтийн гүүр хаагдвал тус аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Цагаан-Уул зэрэг баруун чиглэлийн 6 сум төдийгүй Завхан, Архангай чиглэлийн автозамын хөдөлгөөн зогсох эрсдэлтэй аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn