ХӨВСГӨЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 847000 мод, бут тарьж ургуулна
Хөвсгөл аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн онд нийт 463,730 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна.
Тус аймаг энэ онд 847000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Аймгийн үрийн фондод 301 кг үр түүж нийлүүлсэн бөгөөд сум дундын ойн анги аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө үрийн нөөц бүрдүүлжээ.
Бүрэнтогтох,Их-Уул,Галтсуманд улиас, бургаснымөчирбэлтгэх,эхургамлынплантацибайгуулахажлыг хэрэгжүүлснээртус талбайгаас жил бүр дунджаар 200.000-250.000 ширхэг харандаан мөчир бэлтгэх боломжтой болжээ. 2023 онд аймгийн хэмжээнд 150 га газрыг мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламж, ойн зурвас байгуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Ирэх хавар худалдаанд гарах боломжтой 174300 ширхэг тарьц суулгацыг мод үржүүлгийн газруудад ургуулж байгаа ажээ.