Өнөө өглөө Хөвсгөл аймагт газар хөдлөлт боллоо

339

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Бага-Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км, Ө- 51°03’36.0″ У-100°00’00.0″/ өнөөдөр буюу 16-ны өдрийн 06:25 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 
Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:32 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn