Залуучуудын хөгжлийн жишиг төвтэй болно

371

Хөвсгөл /МОНЦАМЭ/.
 Хөвсгөл аймагт залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цахим номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, спортоор хичээллэх танхим бүхий “Залуучуудын хөгжлийн жишиг төв” байгуулж байна.
Тус төвд спортоор хичээллэх сонирхолтой залууст зориулсан сагсан болон гар бөмбөг, бөх, бадминтоны стандартын өрөөнүүдийг тохижуулж байна. Долоо хоног бүрийн баасан гаргийн 21.00 цагаас залуус ярилцах, хоорондоо туршлага солилцох “Залуучуудын хөгжлийн цаг”-ийг гаргаж байгаа аж.
Мөн мягмар, пүрэв гаргийн өглөөний 7.00-9.00 цагт “Эртэч ээжүүдийн уулзалт”-ыг хийж, монгол ахуй, гэр бүлийн боловсролд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохижилтын ажлыг хийж байна. Хөвсгөл аймагт 15-34 насны 41698 хүүхэд залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn