Хөвсгөлийн хүүхдүүд чин сэтгэлийн ачаар “Ид Шидийн Орон”-той болно

371


“Лантуу дохио” ТББ-аас саяхан “Ид шидийн орон -3” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Дундговь аймагт нээсэн. Дараагийн эзэд нь Хөвсгөл аймгийн хүүхэд багачууд болох юм. “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ барилгынхаа шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьж, өнөөдрийг хүртэл хугацаанд 85 сая төгрөгийн хандив цуглуулаад байсан юм. Харин энэ 10 сарын 14-нд болсон Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийн уулзалтаар 40 гаруй хандивлагч гэр бүл, хамт олон, хувийнхаа зүгээс нийт 200 гаруй сая төгрөг, мөн ажил үйлчилгээ, бараа материалын хандив өгчээ. Тэдний дотор СТА жүжигчин Л.Сөрөлт төрсөн ах, дүү нарынхаа хамт таван сая төгрөг “Ид шидийн орон Хөвсгөл” төсөлд хандивлав.    
 “Ид шидийн орон- Хөвсгөл” төслийн гүйцэтгэх захирал С.ИЧИНХОРЛОО:
- Хүүхдийн хөгжих орчин дутмаг байгааг анзаарсан Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг залуучуудын төлөөлөл “Шидэт урц” ТББ-аа байгуулж, “Лантуу дохио” ТББ-аас 21 аймгийн дунд зарласан хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв байгуулах шалгаруулалтад орсон. Харамсалтай нь бид эхний шатанд шалгарч чадаагүй. Гэхдээ бууж өгөөгүй. Дараагийн арга замаа хайж, унаж боссоны үр дүнд өнөөдөр хандивынхаа арга хэмжээг Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийнхээ дунд зохион байгуулж байна. Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон” жишиг төвтэй харьцуулахад манай төв орон нутгийн онцлогоос шалтгаалаад модон бүтэцтэй буюу төсөвт өртгөөс хямд байхаар төлөвлөж, зураг төслийг нь хийсэн.
Өнгөрсөн зургаан сарын турш манай багийнхан итгэлээ алдалгүй өдөр бүр хичээсэн. Энэ бол Хөвсгөлийнхөө хүүхдүүдийн төлөө, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө чин сэтгэл байлаа. Залуус маань цалингүй, сэтгэлээрээ ажиллаж байгаа ч цаашид хичээсээр "ид шид" бүтээж босгохын төлөө зүтгэх болно.
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.ГАНБАЯР:  “ИД ШИДИЙН ОРОН” БОЛ БАРИЛГА БИШ
- Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон-3” хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв олон аймгийн залуус хүүхдэд сэдэл санаа төрүүлж байна. Нутгийн хүмүүс нь манай аймагт хэрэгтэй төсөл байна гэж хандаж байгаа нь “Лантуу дохио” ТББ-ынхны нийгэмдээ харуулах гэсэн бас нэг зорилго байлаа. Үүний том төлөөлөл Хөвсгөл аймаг.  Дундговь аймагт анх төсөл эхэлж байхад л зэрэгцээд ажлаа эхэлсэн залуучууд өнөөдөр төвийнхөө барилгын шавиа тавиад, суурийг нь цутгаад аймгийнхнаа уриалж байгаад туйлын баяртай байна. “Ид шидийн орон” төслийг хүмүүс зөвхөн барилга гэж хардаг. Гэвч энэ бол үнэт зүйлийн ордон. Барилга нь баригдаж, төсөл жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэхэд тухайн орон нутагт маш том өөрчлөлт гардаг. Хүүхэд багачууд, хүмүүсийн ертөнцөд гэрэл асдаг.БШУ-ны сайд
Л.ЭНХ-АМГАЛАН: “СҮҮЛЧИЙН ХАДААСЫГ ХАДАЖ ДУУСТАЛ ХАМТ БАЙНА”
- “Лантуун дохио” ТББ-аас анх эхэлсэн “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл нутагтаа барих нутгийн хүүхэд залуусын мөрөөдлийн захидал надад ирсэн. Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь арван  хүүхдийн ес нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын  дөрөвдэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхэлсэн Хөвсгөлийн залуус, “Шидэт урц” ТББ-т чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа. Бүх аймаг, бүх суманд “Ид шидийн орон” төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой.  Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно.
ХАНДИВЛАГЧДЫН ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ:
  • УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 10 сая төгрөг
  • “Моникс финанс” компани 5 сая төгрөг + 10 иж бүрэн компьютер,
  • Т.Туяагийн гэр бүл 10сая төгрөг,
  • Ц.Түмэнбаяр /Ургамлын далай ХХК, “Арал” хүүхдийн дэлгүүр/ -10 сая төгрөгийн үнэтэй хүүхдийн тоглоом,
  • Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр 10 хүртэл сая төгрөгийн ажил үйлчилгээний хандив. 
  • М.Батцэнгэл/Хөвсгөл аймгийн арслан/ -5 сая төгрөг,
  • Жүжигчин Л.Сөрөлтийн ах дүүс-5 сая төгрөг  “Ид шидийн орон”-ны гадна талбайг тохижуулах модны суулгац
  •  “Түрүүлж алхана” найзуудын клуб – 5 сая төгрөг,
  • О.Лхагвасүрэн /Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал/ 4 сая төгрөг-хурдан удмын адуу
  • Хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ -10 сая төгрөгийн хогийн сав,
  • н.Эрдэнэдалай/Дэлгэрэмөрөн цогцолбор сургуулийн 2000 оны төгсөгчид/- 2.5 сая төгрөг, хувийн зүгээс 10 сая төгрөг, модон материал,
  •  н.Сандуйням 10 сая төгрөгийн дулаалгын материал,
  • Ц.Амарсанаа/Барилгын хөгжлийн төвийн захирал/-10 сая төгрөг…гэх зэрэг
 https://www.facebook.com/KhuvsgulShildeg энэ линкээр холбогдож төслийн талаарх мэдээлэл авч болох бөгөөд “Шидэт урц” ТББ Хаан банк: 5913406952 дансанд хандив өргөх боломжтой юм.

https://www.polit.mn/a/98314
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn