Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын хоёр алба хаагч амиа алджээ

355

Цагдаагийн хоёр алба хаагч амиа алджээ. Тодруулбал цагдаагийн дэслэгч 22 настай Т, 34 настай Э нар энэ сарын 2-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгссөн байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр алба хаагчид наадмын хамгаалалтад ажиллаад буцаж явах замдаа автын ослоор нас баржээ.
Цагдаагийн дэслэгч Т 2013 онд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Рашаант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ.
Цагдаагийн дэслэгч Э нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст жижүүрийн цагдаагаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn