Хөвсгөл нуурыг зорин ирэх аялагчдын тоо жил ирэх тусам ихсэж, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй байна

292

 
Аялагч, жуулчдын тоо нэмэгдэх хирээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй байгааг БОАЖЯ-наас анхааруулж, арга хэмжээ авч эхэлжээ.

    Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

 Долдугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт хоногт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна. Отоглох цэг тус бүр хоёр жорлонтой ба нийт гурван тн багтаамжтай, ачааллаас хамааран гурав хоноод бохироо соруулан хог хаягдлаа өдөр бүр төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хаяж байна.

  Отоглох цэгт түр буудаллаж буй аялагчдын хог хаягдал, бохирыг соруулж тээвэрлэх ажлыг орон нутгийн “Хүн байгаль” ТББ хариуцан ажиллаж байна. Тус байгууллага нь аялагчдыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчинд аялахад нь зориулж ашиглалт хамгаалалт, арчилгаа үйлчилгээний зардалд хоногт нэг майхан барихад 5000 төгрөгийн хураамж авснаар үйл ажиллагааны зардлаа нөхөн, цэвэрлэгээ үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангагдаж байна.

   Отоглох цэгүүдийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцан, аялагчдын тав тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд зориулж жорлонгийн тоог нэмэгдүүлж ашиглалтад оруулах чиглэлийг ажлыг хэсэгт үүрэг болголоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn