ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг түүхт ойн баяраараа соён гэгээрүүлэгчдийг алдаршуулна

449
Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт  90, 91 жилийн ойн баяр наадам  Хангайн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 29-31-ий өдрүүдэд Мөрөн хотод болно. Баяр наадмын үеэр аймгийнхаа 90 жилийн түүхийг бичилцэж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, түүх гээд бүхий л салбарт ажиллаж  хоймор нутгаа дуурсгасан алдартнууд, соён гэгээрүүлэгчдийг  олон нийтэд таниулан алдаршуулна гэдгийг баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар хэлж байлаа.  Тодруулбал тус аймгаас академич Б.Ширэндэв, хуульч Б.Чимэд, кино найруулагч Д.Жигжид,  СГЗ  Ж.Бадраа зэрэг олон алдартан соён гэгээрүүлэгчид төрөн гарсан юм. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn