Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй 6023 иргэн байгаагаас 512 нь хүүхэд

466


Хөвсгөл аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадваржуулах бүсчилсэн сургалт” эхэллээ.Сургалтыг нээж Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэлсэн үгэндээ “Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Тус аймагт  хөгжлийн бэрхшээлтэй 6023 иргэн байгаагаас 512 нь хүүхэд юм. 2016-2019 онд Японы Жайка олон улсын байгууллагаас “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж,хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эдгээр хүүхэдтэй ажиллах төрийн болон төрийн бус байгууллагын хүний нөөцийг чадваржуулахад том боломжийг бий болгож өгсөн гэж үздэг.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр 18-36 сартай хүүхдийн үзлэг тогтмолжсон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулж, комиссын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Мөн портеж эрт боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг төрийн байгууллагууд хамтран хэрхэн шийдвэрлэх кэйс хэлэлцүүлэг тогтмол хугацаанд зохион байгуулдаг болсон” гэдгийг онцолж байлаа.

Тус сургалтад Архангай, Орхон, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймгийн ХБХЭМБНХ-ынсалбар комиссын гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн дарга, нэгдсэн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн багийн эмч нар зэрэг 200 гаруй төлөөлөгч хамрагдлаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn