“Ус байгалийн толь-3” гэрэл зургийн уралдаанд 40 гаруй иргэн оролцжээ
Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус байгалийн толь” гэрэл зургийн уралдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Уралдаанд 40 гаруй иргэн бүтээлээ ирүүлсэн байна.
Тэргүүн байрт Г.Баасангийн "Тэнгис голын эх", дэд байрт Б.Үүрийнбаярын "Гун гол"
гуравдугаар байрт Я.Бурмаагийн "Үүрийн гол",
тусгай байрт Л.Батсүх "Хөвсгөл нуур"
Б.Мөнхгэрэл "Хөвсгөл нуур"
гэсэн зургууд тус тус шалгарчээ. Уралдааныг өнгөрсөн жилүүдэд сошиалаар лайк, шэйрийн тоог харгалзан үзэж байсан бол энэ жил бүтээлийн утга санаа онцлогийг харгалзан үзэж шилдгүүдийг тодруулжээ.