Мөрөн сумын 6-р цэцэрлэгийн хамт олны бүтээл тэргүүллээ


Мөрөн сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олон ундааны сав, хулдаасны гол ашиглаж саравч, амьтны хүрээлэн, тоглоомын өрөө зэргийг хийжээ. Мөн Чандмань-Өндөр сумын иргэн С.Сарантуяа сонин, жимсний нухашны шил, өндөгний хальс ашиглан хийсэн сагс, чимэглэж загвар оруулсан савнууд дэд байрт,

Мөрөн сумын иргэн Б.Мягмарчулууны цаасан хайрцаг ашиглан хийсэн байшин гуравт шалгарчээ. Уралдаанд үрдсээр хийсэн дэр, ундаа, усны савны бөглөөгөөр хийсэн сав, хуванцар саваар хийсэн эмийн сан, хаягдал даавуугаар хийсэн яст мэлхий, цэцэг зэрэг олон төрлийн бүтээлийг ирүүлжээ.

Б.Гантуяа