Цэцэрлэг сумын 7-р багийн иргэд ус зөөвөрлөх автомашинтай боллоо

352

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р баг буюу Бүрхээр багийн төв сумын төвөөсөө 20 гаруй км-ийн зайтай оршдог. Тус багт төсвийн 3 байгууллага, Могойн голын уурхайтай 107 өрхтэй 413 хүн амтай юм. Газар нутгийн хувьд цэвдэгтэй учраас гүний худаг гаргах боломжгүй тул 20-иод км-ийн зайнаас усаа зөөвөрлөн авдаг байна. Сүүлийн үед ус зөөвөрлөдөг машин нь хуучирч муудан усны асуудал хүндрэлтэй болсон тул даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг орон нутагт ажиллах үеэр нутгийн иргэд өгсөн байна. Хүсэлтийн дагуу багийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн 50 сая төгрөгийн өртөг бүхий 5 тонн усны автомашиныг шийдвэрлэн  багийн Засаг даргад гардуулан өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn