Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэнэ
Мөрөн сумын ИТХ-ынээлжит 9-р хуралдаан 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, хороодын ажиллах журам шинэчлэн батлах, ёс зүйн хорооны ажиллах журам батлах, сумын ИТХ-ын зөвлөл байгуулах, сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах юм.
Мөн хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг танилцуулах, 2022 оны төлөвлөгөө, төсөв батлах, эхчүүдийг "Алдарт эх"-ийн 1, 2-р одонд уламжлах, сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хороонд ажиллах иргэдийн төлөөллийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.