Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

197

Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон өнөөдөр Чингүнжавын талбайд жагсаж цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тэд хамгийн хүнд нөхцөлд ажилладаг боловч цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас аймаг орон нутгийн удирдлагуудад цалингаа нэмэх хүсэлтийг хүргүүлсэн байна. Тус хүсэлтийн хариуг энэ сарын 2-нд авах байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу шийд ирээгүй тул ийнхүү тайван жагсаал хийж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан хуралдаж, ирэх оны төсвийн төсөл батлах юм. Иймээс өнөөдрийн хуралдаанаар тус асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон хүсэж байгаа аж.
Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид доод тал нь 395 мянгаас 410 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд зээл авах гэхээр цалингийн хэмжээ хүрдэггүй, амьдрал хэцүү байгааг хэлж байлаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn