Хөвсгөл аймагт 4 настай хүүхэд гүний худагт унаж, нас баржээ
Дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр /2021.12.14/ Хөвсгөл аймгийн Тариалан суманд дөрвөн настай эрэгтэй Б 2.8 метр гүний худагт унаж нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.