Хөвсгөлчүүдийг хөлдөө чирсэн Л.Ганболд дарга
Учир нь тус аймгийн Цагаан-Үүр суманд “Гурван аварга” цогцолбор байгуулах гэж байна. Үүнийхээ зөвхөн зураг төсвийг хийлгэхийн тулд 20 сая төгрөгийн тендер зарлажээ. Нэгэнт зураг, төсвийг нь хийчихвэл дараагийн удаа 20 саяыг хэд нэмэгдүүлсэн хөрөнгөөр дээрх цогцолборыг барина гээд зүтгэх байх.
Уг нь дэлхий нийтээр цар тахлын хөлд нэрвэгдэж, эдийн засаг хүнд байдалд орчихсон. Тэр тусмаа манай улсын хувьд экспортын тээвэр зогсож, томоохон уул уурхайн компаниудаас орж ирдэг татвар хураамж ч зогсоход хүрсэн. Мэдээж үүний ард төрийн байгууллагын ажилтнуудын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмж гээд бүхий л орлого тасалдана.
Тийм байтал хөвсгөлчүүдийг тэргүүлж буй эрхэм дарга нар хөшөө, дурсгалд хөрөнгө, мөнгө зарлагадахаар зэхэж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.
Улс даяараа бүсээ чангалах “горим”-д шилжчихсэн байхад хот, хөдөөгийн “хурган” дарга нарын гаргаж буй шийдвэрийг хэнбугай нь хянаж, зогсоож, зохистой зүйлд хөрөнгийг нь зарцуулдаг болгох вэ.
Хоймор нутгийг хөшөөжүүлэхийн оронд хүн амынхаа төлөө сэтгэл гаргаж, зүтгэлтэй ажиллавал ядаж дараагийн сонгуульд тань хэрэгтэй л байхдаа Л.Ганболд дарга аа.
https://erennews.mn/article/51437