Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Мөрөн сум хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжтай боллоо.
Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлбагасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдлээ.