Хөвсгөлд амралтын өдрүүдэд 30-40 мянган аялагч ирнэ

502

Хөвсгөл аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэнтэй холбогдуулан ирэх амралтын өдрүүдэд 30-40 мянга орчим аялагч ирнэ гэж үзэж байна.

Тус аймгийг тэр дундаа Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Ялангуяа ирэх 7 хоногоос эхлэн олон хоногийн амралтын өдөр таарч байгаа учраас хоймор нутгийг олон иргэн зорин ирнэ гэж үзэж байгаа юм. Тэр дундаа Хатгал тосгонд 22000 аялагч ирнэ гэсэн урьдчилсан тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Коронавируст халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах шаардлагыг аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад тавьж, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хамтарсан хариуцлагын гэрээ хийн ажиллана. Ийм эрсдэл өндөр, хүнд нөхцөл үүсэж болзошгүй байгаа цаг үед хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас анхааруулан сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn