100 орчим хүний амийг аварсан Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Б.Тэнгис “Хүндэт донор” боллоо.
Тэрбээр Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш найманжил цусаа хандивлаж байна.Энэ хугацаанд 14 литр цусаа хандивлан 100 орчим хүний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.