Хүн бүр үндсэн хуулиа уншиж, гэрийнхээ хойморт хүндэтгэн залахыг уриаллаа

292

Өнөөдөр шинэ үндсэн хууль батлагдсан өдөр. Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхэн үйл явдлын 29 дэхжилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймагт амьдарч байгаа Монгол Улсын Үндсэн хуульбатлалцсанАрдын Их Хурлын депутатуудад аймгийн Засаг даргахүндэтгэл үзүүллээ.


Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланахмаддепутатуудыг хүлээн авч уулзан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан ардчилсан үндсэн хуулийн талаар ярилцлаа. Энэ үеэр ахмадууд “Монгол Улсын үндсэн хуулийг хэн байхаас үл хамааран ягштал сахинбиелүүлбэлМонгол Улс хөгжинө. Иймээс хүн бүр үндсэн хуулиа уншиж гэрийнхээ хойморт хүндэтгэн залахыг уриалж байлаа. Цаашид үндсэн хуулийг ард иргэдэд сурталчлан таниулах, Мөрөн суманд Үндсэн хуулийн гудамж байгуулах, Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын саналуудаа аймгийн Засаг даргад танилцуулж ажил хэрэг болгон хамтран ажиллахыг хүсэж байлаа. Тус аймгаас Ардын Их Хуралд сонгогдсон 25 депутат Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан бол өнөөдөр 12 ахмад энх тунхбайгааажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn