Том ба жижиг орны ялгаа

28

Японы шинэ ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн анхны захирамж Хоккайдод Хятадууд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосноор эхлэв. Хятадуудын худалдан авалт үргэлжилсээр байх бөгөөс Хоккайдо удахгүй Хятадын шинэ муж болж мэдэхээр байдал үүсээд байгаа учраас нэн даруй ийм зоригтой шийдвэр гаргажээ.
Бусад орон ямар байна?
Гэтэл бид…
“Манайх шиг жижигхэн орон” гэж өөрсдийгөө дорд үзэж ярьдаг маш олон хүнтэй уулзаж байсан. Тэр хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Биднээс өөр манай орныг “жижиг” гэж нэрлэдэг ямар ч улс байхгүй. Харин ч ямар том газар нутагтай, ямар том улс вэ л гэдэг.
Харин том, жижиг бодлого л гэж бий. Жижиг бодлого явуулдаг орнууд “Жижиг” улс нэр авч “Том” бодлого явуулдаг орнууд Том нэр л зүүнэ.
Алийн болгон ар өвөр хоёроосоо айж алгын чинээ болж агшиж амьдрахав. Үндэсний үйлдвэрлэлүүдээ цэцэглүүлж Эрээнээс оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний төрөл хэмжээг 2 дахин багасгаж шүдэнз, шүдний чигчлүүр мэтийн бага зүйлээс эхлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.
Эрээнээс шүдний чигчлүүрээ зөөнө гэдэг бол гутамшиг юм, бидний арчаагүйн шинж. Том бодлого ярихын тулд үндэсний үйлдвэрлэл зайлшгүй яригдана. Үндэсний үйлдвэрлэл хэмээн ярихад хүн бүр өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Би яг ямар хувь нэмэр оруулж байгаа вэ? гэдгээ.
Та үндэсний үйлдвэрлэл эрхлэх боломжгүй байгаа бол юуны өмнө үндэсний үйлдвэрлэлээ таньдаг, хятад бүтээгдэхүүнээс ялгадаг, түүнийгээ худалдан авдаг эх оронч сэтгэлтэй байх ёстой. Бүгд хэлснээ хийдэг, хэлсэндээ хүрдэг бодлогоороо том улс л байцгаая!
Хятад судлаач Д.Болдбаатар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn