Төрийн албаны 58 сул ажлын байрыг зарлалаа

300

Хөвсгөл аймагт Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах талаарТөрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир мэдээлэл хийлээ.

Тус аймгийн хэмжээнд төрийн албаны удирдах албан тушаалын 4, төрийн албаны дэс түшмэлийн албаны 34, туслах түшмэлийн 20 нийт 58 сул ажлын байр зарлагдлаа.Тодруулбал Нийгмийн даатгалын хэлтэст 1,Стандарт хэмжилзүйн хэлтэст 2, Боловсрол соёл урлагийн газарт 4,Хүнс,хөдөө аж ахуйн газарт 1,Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 1,Санхүүгийн хяналтдотоод аудит 1, Мөрөн сумаас бусад суманд нийгмийн даатгалын байцаагч,Хөдөлмөр халамж эрхэлсэн байцаагч, Мал эмнэлгийн улсын байцаагч 1, Мал эмнэлгийн халдварынтархварзүйч 12 тус тус зарлагдлаа.

Мөн байгаль хамгаалагч 7,ЗДТГ-ынНийгмийн бодлогын мэргэжилтэн 3,ЗДТГ-ынМал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт,менежмент үйлдвэрлэл хөгжил хариуцсан мэргэжилтэн 3,ЗДТГ-ынХууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн 1,УТХГ-ынбайгаль хамгаалагч 1,ЗДТГ-ынХүнс, жижиг дундүйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн 2, Мөрөн суманд Эрүүл мэнд нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн1, Хөгжлийн бодлогын хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн1, Боловсрол, соёл, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн сул ажлын байрууд байгаа ажээ.

Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлийг өнөөдрөөс эхлэнэнэсарын 21-ний өдөр хүртэлKhovsgol@csc.gov.mn хаягаар 09.00-17.00 цагийн хооронд бүртгэж,сонгон шалгаруулалтыг ирэх даваа гарагт зохион байгуулах ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn