Мөрөн суманд 64 цэгт 863 төрийн албан хаагч ажиллаж байна

404
Мөрөн сумын хэмжээнд коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн 64 цэгт 863 төрийн албан хаагч ард иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, хяналт шалгалт, эргүүлийн ажлыг гүйцэтгэж байна.
Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан иргэдийг худалдаа үйлчилгээний төв газруудаар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, амны хаалт зүүгээгүй иргэдэд коронавирүсний халдвар хэрхэн дамждаг талаар мэдээлэл зөвлөгөө өгч буй.
Мөн сар шинийн өдрүүдэд улсын хэмжээнд өргөн дэлгэр золголтыг хориглосон учраас ард иргэдийг олноор нэг дор золголт хийхгүй байхыг анхааруулан хяналт тавин ажиллаж буй.
Иргэдэд гараа сайтар савандаж, тогтмол угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх, эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх, шувуу болон зэрлэг амьтдаас хол байх, ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих хэрэгтэйг зөвлөж байлаа.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn