Баян нуурт 40 настай иргэн осолджээ

31

Нуурын усанд 40 настай эрэгтэй хүн осолдсон тухай мэдээллийг Онцгой байдлын газраас мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багийн “Баян нуур” гэдэг газар  иргэн Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууранд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр 06:46 цагт цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нуурын усан дотроос цогцсыг олж гарган сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Харин түүний унаж явсан улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикл болон өмсөж явсан хувцас, гутлыг энэ сарын 20-ны 20:00 цагт “Баян нуур”-ын зүүн талд нуурын эргээс олсон юм байна. Баян нуур нь аймгийн төвөөс баруун зүгт 136 км, сумын төвөөс урд зүгт 5 км-т оршдог аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn