ОХУ-аас Хөвсгөлийн харьяат 34 иргэнийг татан авна

319

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 25-р хуралдаан болж Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Түнхэн аймагт байгаа тус аймгийн харьяат 34 иргэнийг татан авах ажлын хэсгийг байгууллаа. 
Ажлын хэсгийн даргаар аймгийнЭМГ-ындарга, Шуурхай штабын дарга М.Үүрийнбаяр, нарийн бичгийн даргаар аймгийнМХГ-ындарга А.Эрдэнэбаатарнарыг томилов. Тус иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор авч ирэх бөгөөд хаана тусгаарлах нь тодорхойгүй байна. Хилээр орж ирсэн иргэдийгСэлэнгэ аймагт тусгаарлах боломжтой эсэх талаар хэлэлцэж боломжгүй бол орон нутагтаа авч ирэх юм байна.
Тусгаарлах иргэдийг халуун, хүйтэн устайөрөөнд нэг хүнийг нэг өрөөнд тусгаарлах стандартын шаардлага тавьж байгаа боловч Хөвсгөл аймагт бэлтгэсэн Ахмадын асрамжийн байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрууд стандартад нийцэхгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийнМХГ-ындарга А.Эрдэнэбаатархэлж байлаа. Яг одоо иргэдийг авч ирэх ажлын хэсэг хуралдаж хаана тусгаарлах талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байна.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn