Дэлхийн номын өдөрт зориулан онлайн хэлэлцүүлэг хийв

400
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас Хөвсгөлийн өнгө сайт, аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран Дэлхийн номын өдөрт зориулан онлайн хэлэлцүүлэг хийв. Энэ үеэр Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы талаар ярилцсан байна. Хэлэлцүүлэгт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Сарантуяа, 2017 онд “Цэцүүхэй” номоороо Алтан-Өдийн шагнал хүртсэн зохиолч Ц.Ганболд, Нийтийн номын сангийн соёлын ажилтан Ч.Базар нар оролцлоо. Өмнөх жилүүдэд энэ өдөр уншигч зохиолчдын уулзалт хийж өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бол энэ удаа коронавирүсний халдвараас сэргийлэх өндөржүүлсэн байдлын үед олон иргэнийг цуглуулахгүй учраас онлайн уулзалтыг хийжээ. Мөн Нийтийн номын сангаас иргэдэд цахимаар ном унших үйл ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn