Хөвсгөлд бензин шатахууны үнэ 60 төгрөгөөр буурав

390
Хөвсгөл аймаг дахь "Петровис" компанибензин шатахууны үнээ буулгаж эхэллээ. Өнөөдрийн байдлаарАИ 95,А-80,  АИ-92-ын үнийг тусбүр 60 төгрөгөөр бууруулж  АИ-92 1880, АИ-95 2170, А-80 1790 төгрөгөөр борлуулж байна.Харин дизель түлшний үнэ буураагүй 2540 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос буурна гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн жилбензин шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан. Тухайлбал талх 150 төгрөгөөр нэмэгдэж 1150, гурилан бүтээгдэхүүн 150-500 төгрөгөөр нэмэгдэж байсан бол бензин шатахууны үнэ буурч байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа талх, гурилын үнэ буураагүй байгаа ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn