Шийдвэрийг зөрчсөн 16 иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцжээ

403
Хөвсгөл аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн 16 иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцсон байна. Тус аймаг дахь Цагдаагийн газраас дээрх зөрчлийг илрүүлж шийдвэрийг зөрчсөн 9 аж ахуйн нэгж иргэний тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, 7 иргэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр мэдээллээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосноос хойш гэмт хэрэг 24-өөр буюу 66 хувиар буурсан ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn