Халдвараас сэргийлэх цахим уралдаан зарлалаа

541
Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилсан “Хүүхэд итгэлийн харц” аяны хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нь урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл санал санаачилгыг өрнүүлэх зорилготой “Хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя” цахим уралдааныг зарлалаа. Уралдааныг Хөвсгөлийн өнгө сайт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага, дунд, ахлах гэсэн насны ангилалд гар зураг, зохион бичлэг, эсээ гэсэн төрлөөр цахимаар зохион байгуулна.  
Уралдаанд оролцох хүүхдүүд коронавирусний халдвараас гэр бүлдээ хэрэгжүүлж байгаа сайн арга туршлага болон олон нийтийг зөв мэдээлэл, дадалд уриалсан байх. Мөн хамтдаа сэргийлэхгүй байснаар гарах сөрөг үр дагаврыг сэрэмжлүүлэг хэлбэрээр тусгаж өгөх бөгөөд ангилал тус бүр эхний 3 байрыг шалгаруулж “Хөвсгөлийн өнгө” сайтаар олон нийтэд сурталчлан танилцуулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ном, хичээлийн хэрэглэл зэргээр шагнаж урамшуулах ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn