“Пароди”-ийнхан томчуудын тоглоомын нууцыг дэлгэнэ

20
Хошин урлагын салбарт өөрсдийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэн элэглэлээр наадагч  Пароди хамтлаг 10 жилийн ойн баяраа үзэгч олонтойгоо хуваалцахаар болжээ. Тэд орон зай, цаг хугацааг үл хамаарч гадаадад суугаа Монголчууддаа зориулан “Томчуудын тоглоом” тоглолтоо UNIVISION88, DDISH900, LOOKTV сувгуудаар шууд дамжуулан хүргэх юм.
Тоглолтод урлаг соёлын олон алдартнууд уригдан ирэх ба элэглүүлж буй эрхмүүд ч мөн тэнд цуглах нь ээ. Тэдэн дунд дуучин, жүжигчин, төрийн түшээдүүд хүртэл уригдан ирж жинхэнэ “элгээр явуулах” нь гарцаагүй боллоо.
Түүнчлэн Пароди хамтлаг 10 жилийнхээ ойн баярт зориулан үзэгчиддээ гэнэтийн бэлэг бэлдсэн тул нэгэн үдшийг аз жаргал, инээд хөөртэй өнгөрүүлэхийг хүсвэл “Томчуудын тоглоом” тоглолтыг маргааш буюу 10-р сарын 6-ны 20:00 цагаас хүлээн авч үзээрэй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn