Хөвсгөлд ноолуурын үнэ 130000 төгрөгт тогтвортой байна
Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд ноолуурын үнэ ханш тогтвортой байна. Мөрөн суманд нэг килограмм ноолуурыг 130 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн 7 хоногт 125-127 мянган төгрөг байсан ноолуурын үнэ 130 мянган төгрөгт тогтсон байна. Сүүлийн үед цас их орж цаг агаархүйтэрснийулмаасноолуур орж ирэх нь багасчээ. Одоогоор эр ямааны ноолуур хөөрсөн боловч борлон эм ямаа хөөрөөгүй байгаа аж.