“Сүегэр” уран бичлэгийн улсын уралдаан болно
Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн улсын уралдааныг зохион байгуулна.
Үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулж буйтус уралдаан нь мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, насанд хүрэгчид, сурагчид, цахим бичвэргэсэн 5 ангилалд болно.
Оролцох иргэдийн бүтээлийн зураг, оролцогчийн мэдээллийг тавдугаар сарын гуравныг хүртэл oyukhaaa@yahoo.com/, tuwsukhee@gmail.com/хаягаар хүлээн авна. “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдааныг Хөвсгөл аймгийн БСУГ, Титэм ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна.