Ажиглалтын тусгаарлалтад байсан 2 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

520
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт ажиглалтын тусгаарлалтад байгаа 2 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийжээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд коронавирусний халдвар тархсан оронд аялсан эсэхийг асуумжаар тодруулан, биеийн халууныг үзэн цаг олгон үйлчилж байна.  Иргэд ч  халдвараас сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлэн бүгд амны хаалттай үйлчлүүлж байгаа гэнэ.
Цаашид Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг тогтмол хэрэгжүүлэхийг уриалж байна. Хүн бүр тогтмол  амны хаалт зүүх,  гараа тогтмол угаах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, өвчлөл гарсан улс орнуудад аялахгүй байхыг өдөр бүр анхааруулан сэрэмжлүүлж байгаа аж.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn