Мөрөн сумын 102 цэгт электрон камераар хяналт хийж байна

522
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөнийг хязгаарлаж, Мөрөн сумын 102 цэгт электрон камераар хяналт хийж байна.
Мөрөн суманд 97 цагдаагийн албан хаагч эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан боловч төрийн албан хаагч, аж, ахуйн нэгж байгууллагын иргэд тухайн байгууллагын үнэмлэхийг үзүүлэн хэвийн зорчино. Хүнсний тээвэр, эмнэлэг болон эрүүл мэндийн асуудалтай иргэд шаардлагатай бичиг баримтыг үндэслэн хөдөлгөөнд оролцож байна. Мөн голомттой  бүс нутгаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтад байгаа эсэхийг хянах, сар шинийн өдрүүдэд золголт хийж бөөгнөрөхгүй байх шаардлага тавихаар 53 байгууллагын 1450 төрийн албан хаагч нар эргүүл хяналт хийж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn