Нисдэг камераар эргүүл, хяналтыг хийж байна

Сар шинийн эхний хоёр өдөр хөдөлгөөн бага байсан боловч өнөөдрөөс нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Мөн постгүй газраар иргэд зорчиж байгаа учраас төрийн албан хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллах үүргийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар комиссын дарга Л.Ганболд өглөө. Тус аймгийн хэмжээнд нийт 72 пост 244 алба хаагч, үүнээс цагдаа 154, мэргэжлийн байгууллагын 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Б.Гантуяа