Ханх суманд 3,5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 89 удаа бүртгэгдэв

497

Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт энэ сарын 14–ний өглөөний 6.00 цагийн байдлаар 1245 удаагазар хөдөлснөөс 89 нь 3,5 магнитуд болон түүнээс илүү хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 5.32.56 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өчигдөр буюу13-ны 18.00 цагийн байдлаар, тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 87 нь 3.5 магнитудын хүчтэй байв

Энэ  газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч,Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн.


Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтыг Одон орон, геофизикийн хүрээлэнХөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд 4-5 балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд 3-4 балл болохыг тодорхойлжээ.


Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь Улаанбаатар хотод хөрснөөсөө хамааран барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл нь тухайн орчны инженер геологийн нөхцөл, барилгын хийцээс шалтгаалан харилцан адилгүй байна. 


Газар хөдөлсөн байршил нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8  баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 оны 4 дүгээр сард 6.8 магнитуд, 1985 оны 4 дүгээр сард 5.3  магнитудын хүчтэйгазар хөдөлж  байжээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn