Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

530

 

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар болох эрчим хүчний талаар Засгийн газраас гаргасан түр шийдвэрийн дагуу нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн энэ үед эрчим хүчний системийн өндөр ачааллын аливаа эрсдлээс сэргийлж, нийслэлийн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүрт, тасралтгүй, найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн ажиллаж буй та бүхний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг онцолж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn