Хөвсгөл аймгийн хэмжээнд 44 постод алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгонд нийт 44 пост ажиллаж мэргэжлийн анги, байгууллагуудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Мөрөн сумын хэмжээнд 24 чиглэлд 47 алба хаагч иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Зарим иргэн шалтгаангүй айл хэсэх, чөлөөтэй зорчих тохиолдол удаа дараа гаргаж байгаа гэнэ. Тус иргэдэд эхний удаа сануулах арга хэмжээ авч байна. Удаа дараа зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцно гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхаарууллаа.
Монцамэ агентлаг