Үхэр хулгайлж яваад баригджээ

441
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бүлэг этгээдүүд үхэр хулгай хийж яваад баригджээ.
“Бонго-3”  маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хот хоорондын замын Цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад шалгуулахаас зайлсхийн зугтаасан байна. Тус тээврийн хэрэгслийг шуурхай эрэн сурвалжлан олж шалгахад нэр бүхий бүлэг этгээдүүд бусдын 3 тооны үхрийг хулгайлан, ачиж явсныг нь олж тогтоон гэмт хэргийг илрүүлж тус Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Одоогоор  гэмт хэргийн хохирогч тогтоогдоогүй байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn