Халиун бугыг агнаж, мах эрхтэнийг нь тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ
Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Бага хөёөөт" гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06 нь шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн Халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авчээ.