Мөрөн сумын 6-р цэцэрлэгийн хамт олны бүтээл тэргүүллээ

654
Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанаас “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хаягдал материал ашиглан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийх уралдаанд Мөрөн 6-р цэцэрлэгийн хамт олны бүтээл тэргүүлжээ. 

Мөрөн сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олон ундааны сав, хулдаасны гол ашиглаж саравч, амьтны хүрээлэн, тоглоомын өрөө зэргийг хийжээ. Мөн Чандмань-Өндөр сумын иргэн С.Сарантуяа сонин, жимсний нухашны шил, өндөгний хальс ашиглан хийсэн сагс, чимэглэж загвар оруулсан савнууд дэд байрт,

Мөрөн сумын иргэн Б.Мягмарчулууны цаасан хайрцаг ашиглан хийсэн байшин гуравт шалгарчээ. Уралдаанд үрдсээр хийсэн дэр, ундаа, усны савны бөглөөгөөр хийсэн сав, хуванцар саваар хийсэн эмийн сан, хаягдал даавуугаар хийсэн яст мэлхий, цэцэг зэрэг олон төрлийн бүтээлийг ирүүлжээ.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn