Баянзүрхэд ирсэн “гэнэтийн бэлэг”
Ардчилсан намаас Баянзүрхэд нэр дэвшихээр сонгогдсон гишүүдээс цоо шинэ нэгэн кандитат орж ирсэн нь З.Энхболд байв. Баянгол уу, Эрдэнэт үү... тэнд л нэр дэвших байх хэмээн таамаг байсан түүнийг “судалгаа өндөр” гэдгээр Баянзүрхийг сонгоход баярласан гэхээсээ бухимдсан хүмүүс олон байв. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн I хорооноос нийслэлд төлөөлөгчөөр сонгогдсон М.Тулгат.
Тэрээр бухимдан бачуурахдаа, нулимс цийлэгнүүлж ирээд л хоёронтоо гомдоллож амжсан. Өмнө ч З.Энхболдын энэ удаагийн сонголт олон хүнийг цочроосон шигээ бас ч гэж цөөнгүй хүнийг гайхшруулсан. Учир нь 2016 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “судалгаа өндөр, баталгаа” гэсэн үгэнд итгэж Баянзүрхэд нэр дэвшээд МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригт нам тавиулсан гашуун туршлага мартагдаагүй байлтай.
Эх сурвалж: mminfo.mn