Дулаан хаан уулан дахь рашааны “Бичигт хад”
Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 50 км орчим зайтай Ар тархи багийн нутаг Дулаанхаан ууланд он цаг нь тодорхойгүй Бичигт хад байдаг аж. Бичигт хадан дээр хуучин төвд үсгээр “Умманибадмэхум” гэсэн маанийн зургаан үсгийг 108 удаа бичсэн гэж үздэг. Тус хад ургаа байдалтай бөгөөд өргөн нь 8 метр, урт нь 13 метр, өндөр нь 6 метр нийт гадаргуу дээр төвд үсгээр маанийн 6 үсэг сийлж, соёмбо үсэг цохисон байна. Хажууд нь нүдний болон ходоодны рашаан ундарч байдаг учраас нутгийн иргэд эрт дээр үеэс эрүүл мэнддээ хэрэглэж ирсэн байна.
Б.Гантуяа