Covid-19 өвчнийг анагаах хамгийн магадлалтайд тооцогдож байсан эмийн туршилт үр дүнгүй болжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-04/1587694215_coronavirus-remdesivir.jpg)
Тус байгууллагын төлөөлөгч санамсаргүй байдлаар гүйцэд бэлэн болоогүй мэдээлэл нийтлэгдсэн тул устгасан гэж тайлбарлажээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг нэгтгэсний дараа эцсийн байдлаар танилцуулах гэнэ.
Remdesivir вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг АНУ-ын Gilead Sciences компанид бүтээж, Эбола тахлын үед Африк тивд туршсан ч үр дүн гараагүй юм байна. Covid 19 тахлын энэ үед зарим эмч нар туршилтыг хүлээлгүйгээр энэ эмийг эмчилгээнд хэрэглэж байсан нь заримдаа нааштай үр дүн үзүүлж байжээ. Хэдийгээр туршилт үр дүнгүй болсон тухай мэдээлэл тарсан ч Gilead компани эмийн ач холбогдол өндөр хэвээр, хөнгөн өвчилсөн хүмүүст сайн нөлөөтэй гэж мэдэгдсэн байна. Нийт 158 өвчтөнийг санамсаргүй түүврээр сонгож, Remdesivir эмийг өгч, эм хэрэглээгүй 79 өвчтөнтэй харьцуулж судалжээ. Ингэхэд эдгэрэлтийн хугацаанд ялгаа гараагүй бөгөөд эм хэрэглэсэн өвчтөнүүдийн 14 хувь нь нас барсан бол хэрэглээгүй хэсгийн 13 хувь нь нас барсан байна. Өнөөдөр амьдралд хэрэглэгдэж байгаа эмнүүдээс Covid-19 өвчнийг анагаах эм олж илрүүлэх гэсэн олон оролдлогуудын нэг ийнхүү үр дүнгүй болжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Guardian