Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян улстөрд гологдож байна

544
Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуульд намууд ихээхэн ач холбогдол өгч нам дотроо нэлээдгүй өөрчлөлт шинэчлэлтийг хийж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АН-ынхан залуусаа нэлээд дэмжиж намынхаа гал тогоог атгуулж тэдэнд итгэл үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, тус намынхан сонгуулиас өмнө багаа өөрчилж ялалт байгуулна гэх томоохон зорилгыг урдаа тавьсан гэсэн үг. Учир нь энэ удаагийн сонгууль нам болгонд маш чухал. Үүнтэй зэрэгцээд МАХН ч дотооддоо өөрчлөлт хийж зарим нэг хүнээ солихоор болсон тухай яриа гарч  эхэллээ.
Тодруулбал, саяхан нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамьян “NТВ” телевизийн Улаан балд оролцож иргэдээс шүүмжлэл хүртсний улмаас олон нийт МАХН-д итгэх итгэл 70 хувиар буурсан. Тухайлбал, тэрээр мөнгө хэвлэх тухай асуудлыг ярьж олны дургүйцлийг хүргэсэн. Аргаа барсан иргэд сошиалаар “Нээрээ ёстой холион бантан хутгаж байнаа. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсаан гэж. Мэддэггүйд эрээн цоохор гэж үнэн шүү нээрээ” хэмээн түүнийг даапаалж байв. Уг нь Ж.Эрдэнэжамьян сонгуулийн өмнө бодлоготойгоор тус нэвтрүүлэгт орсон байж таараа. Гэтэл мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж мөнгө хэвлэх тухай асуудлыг хээв нэг ярьсан нь түүний мэдлэг боловсрол хаана явж буйг харуулав.
Үүгээр ч зогсохгүй мань хүн 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа өөрийгөө Нийслэлийн Засаг дарга болно хэмээн сэрүүн зүүдэлж ч яваа. Учир нь тэрээр өөрийнхөө энэ том амбицийг нууж чадалгүй нэгэн өдөр тутмын сонинд нүүр дүүрэн ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг юм. Ийм л нэг хувийн амбицтай нөхөр өдгөө сонгуульд ялж л байвал иргэдийн тархийг яаж ч угаасан хамаагүй гэсэн хандлагаар хандаж байгаа нь МАХН-д сонгогчид итгэх нь юу л бол.
Тиймээс 2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН мөнгө хэвлэнэ” хэмээн дэлхийгээр нэг зарлачихсан нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамьянгаа өөр нэгнээр солихгүй бол иргэдийн саналыг авч чадахгүй төдийгүй сонгуулийн дараа МАХН гэдэг нэр үүрд арчигдах болов уу. Товчхондоо Ж.Эрдэнэжамьян улстөрд гологдож байна гэсэн үг. Ямартай ч Н.Энхбаяр, Э. Эрдэнэжамъянгаа хэнээр солих бол гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn